Ховд хотын агаарын бохирдолттой тэмцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 22:13:51

Ховд аймаг агаарын бохирдол ихтэй, хүн ам төвлөрч, үйлдвэр үйлчилгээ, машины тоо нэмэгдсэн утаатай аймгуудын нэг. Тус аймаг Ногоон хөгжилтэй аймаг болох зорилт тавьж, агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой ажлууд хийж эхэлсэн юм.

Өнгөрсөн жил Ховд аймгийн төв  Жаргалант суманд нийт 100 гаруй  нам даралтын зуух байснаас 18 нам даралтын зуухыг зогсоож,  төвлөрсөн дулааны станцтай холбосон юм.

Мөн зарим, албан байгууллага, компани, үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг  30 гаруй газрын нам даралтын зуухыг цахилгаанд холбон агаарын бохирдолтыг бууруулан ажиллаж байна.

Айл өрхийн гэрийн зуухны утааг бууруулахаар  “G SAVER” дулаан баригчийг 17 сумын 1837 айл өрх худалдан авч, хорт утааны хувийг тодорхой хэмжээгээр бууруулаад байна.

 

А.Бямбасүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ