Сэлэнгийн багш нарын баг шилдэгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-17 22:43:25
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хөдөөгийн багш нарын спортын XV наадмаас Сэлэнгэ аймгийн багш нарын баг богц дүүрэн медальтай ирлээ.
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан Хөдөөгийн багш нарын спортын XV наадмаас Сэлэнгэ аймгийн багш нарын баг амжилттай оролцжээ. Тэд сагс, волейбол, шатар, теннис гэсэн спортын төрлүүдээр өрсөлдсөн байна. Ингээд багийн дүнгээр сагсан бөмбөгийн төрөлд Сэлэнгэ аймгийн  эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг мөнгөн медаль, волейболын төрөлд эрэгтэй баг алтан медаль, мөн шатрын тэмцээнд эрэгтэйчүүд алтан медаль, теннисний тэмцээнд эмэгтэйчүүд мөнгөн медалийг тус тус хүртжээ. Ингээд Сэлэнгэ аймгийн эрэгтэй багш нар хос алтан медалиар энгэрээ мялааж, тэмцээний шилдэг багаар шалгарсан байна.
Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ