Хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-17 20:23:48
Баянхонгор /МОНЦАМЭ/. Оны эхний гурван улирлын байдлаар Баянхонгор аймагт 314 гэмт хэрэг бүртгэгдсэний 184 нь хөнгөн, 96 нь хүндэвтэр, 31 нь хүнд, 3 нь онц хүнд гэмт хэрэг байжээ.
Нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 11.1 хувиар өссөн бөгөөд хөнгөн, хүнд хэргүүд өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийт гэмт хэргээс өмчийн хулгайн хэрэг 105 гарснаас иргэдийн өмчийн хулгай 62, малын хулгай 31, тээврийн хэрэгслийн хулгай 12 гарсан нь өмнөх оноос өссөн дүнгүүд аж.
Гэмт хэргийн улмаас нийт 158 хүн бэртэж гэмтэн, 16 хүн нас барсан байна. Мөн гэмт хэргийн улмаас 577.3 сая.төгрөгийн хохирол учирснаас 299.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Нийт гэмт хэрэгт 291 хүн холбогдогчоор татагдсанаас 30 нь бүлэглэж, 81 нь хэрэг зөрчилд холбогдох үедээ согтуу байсан  байна.

                                                                                                                                                         Б.Мөнхзул
Холбоотой мэдээ