Завхан аймаг Бүгд Найрамдах Энэтхэг улстай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг даргын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу Завхан аймагт ажиллалаа.
Айлчлалын үеэр Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу аймгийн удирдлагуудтай уулзаж тус улсын Засгийн газар болон Завхан аймаг хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газраас хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдэд богино, дунд, урт хугацааны 100 хувийн сургалтын тэтгэлэг олгодог байна. Мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, банк санхүү зэрэг төрөлжсөн сургалтаас гадна зөвхөн англи хэлний сургалтанд ч хамрагдах боломжтойг элчин сайд хэлж энэ хөтөлбөрт Завхан аймгаас олон иргэн хамруулахад дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн Энэтхэг улсын Засгийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-тай хамтран хэрэгжүүлдэг дадлага олгох хөтөлбөрүүдэд органик хүнсний ногоо тарих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хөдөөгийн эмэгтэйчүүд шинэ бизнес эрхлэх зэрэг чиглэлээр улсын болон хувийн салбарт ажилладаг иргэд тэтгэлгээр суралцах боломжтой. Хамгийн гол нь дээрх хөтөлбөр, сургалтуудад хамрагдахад англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатайг ч онцоллоо.
Харин Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабуг Завхан аймгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах олон санал тавьсанд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Дээрх саналууд 2020 он хүртэл хэрэгжүүлэх "Завханчуудын хөгжил дэвшил" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудтай уялдаж байгаа. Сургалт хөтөлбөрт орон нутгийнхаа олон иргэнийг хамруулахыг зорино. Мөн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, МАА-н гаралтай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээг дэмжих, Завхан аймагт ноос угаах үйлдвэр байгуулахад Энэтхэг улстай хамтран ажиллах саналтай байгаагаа Завхан аймгийн Засаг дарга Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад илэрхийлсэн юм. Ийнхүү Завхан аймаг Бүгд Найрамдах Энэтхэг улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Айлчлалын үеэр элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Д.Батсайханд Завхан аймгийн харьяат Монгол Улсын нэрт орчуулагч Ж.Гэндэндарамын орчуулсан Энэтхэг улсын эртний философийн 21 боть зохиолыг бэлэглэсэн бол Завхан аймгийн Засаг дарга орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүний дээж болох таван хошуу малын дүрс бүхий хүндэтгэлийн идээний царыг бэлэглэжээ.
Б.Мягмарсүрэн