Допингийн мэдээлэл олгох сургалт ирэх долоо хоногт үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос санаачлан бөхчүүдийн дунд допингийн мэдээлэл олгох, сөрөг талыг ойлгуулах сургалтыг зохион байгуулж байна.
БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа цуврал сургалтын эхний сургалтыг 10 дугаар сарын 7, 11-нд явуулсан юм. Харин дараагийн сургалтыг 10 дугаар сарын 18, 25-нд үргэлжлүүлэхээр болжээ. Сургалт Спортын төв ордны “А” зааланд болох бөгөөд бөхчүүд, бөхийн дэвжээний багш нарыг хамруулах юм.

Д.Өлзий