Ерөнхий боловсролын сургуулийн номын сангууд хангалтгүй үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:53:33

Төв аймгийн нийтийн номын сан 10 дугаар сард Аргалант, Заамар сумын соёлын төв болон ЕБС, МСҮТ-ийн номын сангийн үйл ажиллагааг хянаж, шалгажээ.

Соёлын төв,МСҮТ-ийн номын санг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхэд 30-29 оноо буюу хангалттай сайн хэмээсэн бол ерөнхий боловсролын сургуулиуд 16 оноо буюу хангалтгүй үнэлгээ авчээ. Иймд шинэ тутамд гарч буй шинэ, сонгодог,орчин үеийн зохиол бүтээлээр фондоо баяжуулж, улмаар уншигч сурагчдыг татахыг даалгасан байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ