Төв аймгийн багш нарт компьютер тараав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:50:09

Өмнө нь үзүүлэлт, багтаамж муутай  компьютер дээр албаны ажлаа амжуулдаг байсан багш нар Монгол Улсн Засгийн газар, БНХАУ-ын хооронд байгуулсан  зээлийн тусгайлсан  хэлэлцээрийн үр дүнд хүчин чадал  өндөртэй зөөврийн компьютертэй болж байна.

Орон нутгийн хэрэгцээнд зориулж, холбогдох яамнаас 1081 ш зөөврийн компьютер ирүүлсэнийг Төв аймгийн  Боловсрол, Соёлын газар 27 сумандаа хуваарилж дуусчээ. Үүний 795 ширхэгийг багш нарт гардуулах бол,үлдсэн хэсгийг нь мэдээлэл зүйн кабинетуудад тараана. Ингэснээр дөрвөн сурагч дундаа  нэг компьютер хэрэглэхээ больж, хоёр сурагчийн дунд нэг компьютер ногдох аж.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ