Хууль зүйн байнгын хороо хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдав.
Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэхээр товлоод байв. Өөрөөр хэлбэл, уг байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр энэхүү асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан байсан.
Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газраас Р.Бурмааг цэцийн гишүүнээр томилуулах тухай захирамжаа хүчингүй болгосон тухай албан бичиг УИХ-д ирүүлсэн тул хэлэлцэх шаардлагагүй болсныг байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдэгдэв. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд өндөрлөлөө.

Б.Туул