Цус багадалттай эхчүүдийн эзлэх хувь улсын дунджаас 3,5 дахин их байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-10 11:32:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2016 онд цусны ерөнхий шинжилгээнд хамрагдсан тус аймгийн жирэмсэн эмэгтэйчүүдийн 13,3 хувь нь цус багадалттай гарсан талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаанд дурджээ.

Цус багадалттай жирэмсэн эмэгтэйчүүдийн улсын дундаж 3,7 хувь бол энэ үзүүлэлт хөрш зэргэлдээ Ховд аймагт 7,1, Увсад 4,2, Завханд 2,7, Говь-Алтайд 1,1 хувьтай аж. Ийнхүү Баян-Өлгий аймагт жирэмсэн эхчүүдийн цус багадалт өндөр байгаа шалтгааныг мэргэжлийн хүмүүс өндөр уулын бүсэд оршдог газарзүйн байршил, өдөр тутам хэрэглэдэг өтгөн цай, амьдралын хэв маягтай холбон тайлбарлаж байна.

Төр засаг, эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс өдий хүртэл дээрх чиглэлээр судалгаанууд явуулсан ч хараахан үр дүн гараагүй ажээ.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ