Ардчилсан намын бүлэг маргааш дахин хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-09 15:38:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш дахин хуралдахаар болжээ.
Тус бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Бүлэг маргаашийн хуралдааны дараа хэвлэлийн бага хурал хийж, дээрх асуудлаар ямар байр суурьт нэгдсэн талаараа мэдээлэл өгөх аж.
Б.Туул
 
Холбоотой мэдээ