Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар цас орж, говийн нутгаар салхи шуургатай байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 7, 8, 9-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурах бөгөөд мөн үеэр авто замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсч, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна. Тиймээс тээвэрчид, ард иргэдийг ойрын өдрүүдэд онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж замд гарахыг сануулав. Б.Мөнхзул