Гадаад харилцааны яам Ёслол, хүндэтгэлийн өргөөтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны дэргэд Ёслол, хүндэтгэлийн өргөөг ашиглалтад орууллаа.
Гадаад харилцааны яамны барилгын төв хэсэг 1947 оны 10 сард ашиглалтад оржээ. Харин яамны өргөтгөлийн барилгын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэл нь удааширалтай байсан барилгын ажлыг энэ онд эрчимжүүлснээр өчигдөр бүрэн дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгожээ.
Ёслол, хүндэтгэлийн өргөөний албан ёсны нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар болон тус яамны нийт албан хаагчид оролцлоо. Өргөө нь албан тасалгаа, ёслол, хүндэтгэлийн танхим, уулзалт, арга хэмжээний өрөө бүхий орчин үеийн барилгын стандарт, шаардлагад нийцсэн цогц байгууламж, бусад яамдын дунд анхных болж байгаагаараа онцлог болжээ.

Н.Туяа