АН-ын бүлэг Ерөнхий сайдын асуудлаар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-03 09:46:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаан зарлаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байна. 
Тус Бүлгийн хуралдаанд ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож байна. Хуралдааны дараа бүлгээс сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэв.

Өчигдөр болсон бүлгийн хуралдаанаар шинээр байгуулах Засгийн газрын бүтэц, бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал шинээр байгуулах Засгийн газар бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж буй бөгөөд бодлогын Засгийн газар байгуулах, ашиг сонирхлын зөрчилгүй байх, үндсэн чиг үүргийн яамд нь "давхар дээл"-тэй бусад яамд нь дан байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавьж байгаа юм. Бүлгийн уг байр суурийг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, 2018 оны төсөв, багш, эмч нарын цалин, хүүхдийн мөнгө зэрэг асуудалд ямар бодлого баримтлах талаар нь хэлэлцсэний дараа дэмжих эсэхээ шийднэ гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ