Мөрөнд нэг машин түлээ 450 мянгаас дээш үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-03 08:11:38
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн суманд түлээний үнэ ханш өндөр байгаа учраас үнэ ханшийг буулгах, тогтвортой байлгах зорилгоор Мөрөн сумын байгаль орчны тасгаас Түнэл, Төмөрбулаг сумаас түлшний мод авах эрхийн бичгийг олгож эхэллээ. Гэвч түлээний үнэ ханш буурахгүй байна. Түлээний захад нэг портер машин 180-200 мянга, нэг машин түлээ 450 мянгаас дээш үнэтэй байна. Мөрөн сумын иргэдийн түлээ түлшийг ойролцоох 6 сумтай гэрээ байгуулан бэлтгэдэг боловч зарим сумын байгаль орчны байцаагч нар тарваган тахалаас сэргийлэх эргүүл хяналтанд ажиллаж байгаа учраас ойролцоох хоёр сумаас л эрхийн бичгийг олгож байгаа ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ