Зүүнбаян-Улаан сумын ахмадууд өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-29 15:28:40
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Улаан сумын иргэд, төрийн албан хаагчид ахмад буурлууддаа зориулан нэг сарын хугацаанд “Ахмадын өргөө”-г байгуулж, ашиглалтад орууллаа. Ард иргэдийнхээ хандиваар босгож, сумын ЗДТГ, төсөвт байгууллагуудын албан хаагчид өөрсдийн хүчээр барьж байгуулсан тус өргөөний нээлтэнд сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, ахмадууд, иргэдийн төлөөлөл оролцож, төрөөс төсөв авалгүйгээр бүтээн байгуулалт өрнүүлж чадсандаа баяртай байгаагаа дор бүрнээ илэрхийлж байв.
Мөн аймгийн ХХҮГ-н удирдлага, мэргэжилтнүүд нээлтийн арга хэмжэнд оролцож, "Ахмад настны хууль" -ийн дагуу харъяалалгүй ахмад настануудад хүндэтгэл үзүүлэн  360 гаруй ахмадад бэлэг гардууллаа. 
“Ахмадын өргөө” нь Соёлын танхим, буудал, цайны газар бүхий 8х20 талбайтай бөгөөд сумын ахмадууд цуглаж уулзах, ярьж хөөрөх, хурал цуглаанаа хийх өөрийн гэсэн өргөөтэй болж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ