Газар хөдлөлтөд сүйдсэн дунд сургуулийн 12 барилгыг буулган шинээр барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
172@montsame.mn
2017-09-29 10:36:41
МЕХИКО /Спутник/. Өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр Мексикийн Идальго муж улсад эвдэрсэн дунд сургуулийн 12 барилгыг буулгаж шинээр барина гэж Мексикийн нийгмийн боловсролын сайд Сайонара Варгас пүрэв гарагт мэдээлжээ.
 
Оросын Спутник агентлагийн мэдээлснээр, “эвдэрсэн сургуулиудыг шинээр барих хугацаанд хүүхдүүд түр байр, хөдөлгөөнт анги танхим болон бусад барилгад хичээллэнэ” гэж боловсролын сайд хэлсэн байна.
 
Буулгах 12 сургуулийн барилгаас гадна муж улсын 370 сургуулийн барилгыг засварлах шаардлагатай байгаа ажээ. Мексикийн өмнөд нутагт есдүгээр сарын 19-нд 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, доргилт нь нийслэл Мехико хотод хүрч олон арван байшин сүйдэж, улсын хэмжээнд нийт 344 хүн амиа алдсан юм.  
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ