Завханы сургууль, цэцэрлэгүүд орчин үеийн шаардлага хангасан гал тогоотой болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны газрууд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангагджээ. Тухайлбал Тосонцэнгэл сумын I, II, III, IY, Y, Улиастай сумын II, IX цэцэрлэг, Завханмандал, Цагаанчулуут сумын хүүхдийн цэцэрлэгүүд БСШУСЯамны хөрөнгө оруулалтаар гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжтэй болжээ.
Ийнхүү шаардлага хангасан гал тогооны тоног төхөөрөмжтэй болсноор цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны нэр төрөл хүрэлцээ хангамж чанар сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар 29 цэцэрлэг гал тогооны иж бүрэн тоногт төхөөрөмжтэй болсон ба энд 71 тогооч ажиллаж байна. Харин ерөнхий боловсролын 23 сургууль гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон ба үдийн цай бэлтгэдэг 62 тогооч, сургуулийн дотуур байранд 56 тогооч ажиллаж байна. "Үдийн цай" хөтөлбөрт 7304 хүүхэд хамрагдаж үүнээс сургууль дээр 5438 хүүхэд, гэрээгээр 1866 хүүхэд, дотуур байранд 1444 хүүхэд, хүүхдийн цэцэрлэгт 5209 хүүхэд, хоол хүнсний үйлчилгээнд нийт 13962 хүүхэд хамрагдаж байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн