Д.Амарбаясгалан: Шинэ Засгийн газрын бүтцэд биш бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-нд хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан МАН-ын 11 дүгээр Бага хурлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МАН-ын Бага хурлаар бид МАН-ын ээлжит XVIII их хурлаа 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хуралдуулах талаар болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бага хуралд 310 төлөөлөгчөөс 294 төлөөлөгч ирсэн бөгөөд 3 нэр дэвшигчээр санал хураахад 188 гишүүн У.Хүрэлсүхийг, 101 гишүүн Ө.Энхтүвшинг, 5 гишүүн Н.Энхболдод саналаа өгсөн. Ингээд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон талаар хэвлэл мэдээллүүд хэдийнээ мэдээлсэн байна. Өнөөдөр намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид уг нэр дэвшүүлэх саналаа өргөн мэдүүлэх болно. Ерөнхийлөгч хуулиар олгогдсон 5 хоногийн хугацаандаа хариу хэлж, УИХ-д өргөн мэдүүлээд Байнгын хороог хуралдуулж эргээд УИХ-аар санал хураах юм.
Бага хурал 16 цаг хуралдсан шалтгаан нь Бага хурлын гишүүдийг шинээр сонгох, чөлөөлөх асуудлыг нууцаар санал хураасан учир цаг их орсон. МАН-ын хувьд энэ удаагийн Бага хурлаар намын дотоод асуудлаа нээлттэй, ил тод ярилцаж, шийдвэрлэсэн дотоод ардчилалтай хурал болсон.
Шинээр сонгогдож байгаа Ерөнхий сайд Бага хурлын гишүүдэд цаашдын ажлын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Намын зүгээс бодлогын бичиг баримтыг ажил хэрэг болгож ажиллах болно. Монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёс, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд урьтал болгож ажиллана" гэсэн юм.
Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Шахааны томилгоог болиулах цаг нь болсон гэдэг асуудлыг Бага хурлаар хэлэлцэв үү?
Төрийн албанд МАН-ын гишүүд, дэмжигчид нэлээдгүй томилогдож өнөөдөр ажиллаж яваа. Сонгуулийн үеэр албан тушаалд томилогдсон, Шинээр томилогдох Ерөнхий сайдын зүгээс бүтцээ хөндөхгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа энэ цаг үед сандал суудлын асуудал яриад, цаг алдах хэрэггүй гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үрэглжлүүлж, бодлогыг нь баримталж, сайжруулж ажиллана гэдгээ хэлсэн байгаа.
-Засгийн газрын бүтцэд биш бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэсэн үг үү?
-Тийм. Бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.
-Дэд сайдын асуудлыг хэрхэх вэ?
-Ард түмний хүсэлд нийцүүлсэн томилгоог хийхдээ анхаарах болно. 30 дахь Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхдээ олон нийтийн саналд тулгуурласан учраас томилгоо болоод, шинэ Засгийн газрын хүрээнд өмнөхөөсөө сайжруулсан томилгоо хийгдэх болов уу гэж харж байна.
-Багш нарын цалинг хэрхэх вэ, хүүхдийн мөнгө, бондын эргэн төлөлтийн асуудал ар араасаа яригдаад эхэллээ?
-Ерөнхий сайдад нэр дэвшсэн 3 нэр дэвшигч саналаа хэлсэн. Бид дефолт болчихгүйн тулд яах хэрэгтэй вэ гэдэг саналыг ярилцсан. 660 сая ам.долларын бондын төлөлтийн асуудлыг шинэ Засгийн газар, Сангийн яамны зүгээс илүү сайн бодлого, санаачлага гаргаж ажиллах байх. Багш нарын цалин гэлтгүй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжийг судлаж ажиллах болно
-Өмнөх сайд нар одоогийн Засгийн газрт ажиллах уу?
-Энэ талаар ярилцаагүй байна. Сайд, дарга нарын албан тушаалын асуудлыг ярилцаагүй. Өмнөх Засгийн газрын сайд ч ажиллаж болно. Гол нь салбараа мэддэг сайд ажиллах нь зүйтэй гэдэг хатуу бодлого баримталж байна.
-Нам дотроо хагаралтай, фракцтай болчихлоо гэж яригдаад эхэлсэн. Шинэ Засгийн газар тогтвортой ажиллаж чадах болов уу?
-Засгийн газрыг тогтвортой байлгах нь намын бодлого байх болно. Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө Засгийг тогтвортой ажиллуулахын төлөө нам дэмжиж ажиллах болно.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал