Хөвсгөл аймгийн 13 сургуулийн 600 гаруй багш ажил хаяжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн хэмжээнд 35 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цалингаа нэмэгдүүлэхээр 13 сургуулийн 600 гаруй багш нар өнөөдөр ажил хаялтад нэгдсэн байна. Мөрөн сумын хэмжээнд 8 сургуулиас Эрдмийн далай сургууль ганцаараа хичээллэж харин бусад бүх сургууль ажил хаясан байна.
Харин сумдаас Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул, Ханх, Түнэл, Баянзүрх зэрэг сургуулиуд өнөөдөр хичээлсэнгүй. Тус аймгийн хэмжээнд цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байна. Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас сургуулиудад хичээл орохгүй өдөр хүүхдүүдийг эрсдлээс бүрэн хамгаалах арга хэмжээг авч ажиллахыг анхааруулсан гэдгийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Н.Баатар-Очир мэдээллээ.

Б.Гантуяа