Он гарснаас хойш Японд очсон жуулчдын тоо 20 саяас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-09-21 13:17:04
ТОКИО. /Киодо/. Япон орныг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байгаа тухай тус улсын “Киодо” агентлаг мэдээллээ. Энэ он гарснаас хойш тус улсад очсон жуулчдын тоо хэдийнээ 20 саяас даваад байна.

Японы Аялал жуулчлалын газрын тооцоогоор, 2017 он гарснаас хойш тус улсад очсон гадаадын жуулчдын тоо энэ сарын 15-нд 20 саяд хүрчээ. Өнгөрсөн жил он дуусахаас 1.6 сарын өмнө жуулчдын тоо 20 саяд хүрч байсан гэнэ.

Энэ оны тавдугаар сард визийн нөхцлийг хөнгөвчилж өгснөөр Хятадаас ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн болон Өмнөд Солонгос-Япон хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлсэн нь Японыг зорих жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ