Улирал тутам олгодог урамшууллаа зогсоожээ

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-11-09 16:48:37

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар зөвлөлийн гишүүдэд улирал тутам олгодог урамшууллыг зогсоох арга хэмжээг авчээ. 

Тус дүүргийн Засаг даргын 2013 оны 239 дүгээр захирамжаар баталсан “Засаг даргын Зөвлөлийн хурлын журам”-аар зөвлөлийн гишүүдэд улирал тутам 225 мянган төгрөгийн урамшуулал олгож байхаар шийдвэрлэсэн байна.

Авлигатай тэмцэх газар Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад уг шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй болохыг мэдэгдэж, уг шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг хүргүүлсэн байна.  Уг саналын дагуу Сүхбаатар дүүрэг урамшууллын шийдвэрээ цуцалсан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ