Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-20 13:57:01
Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэдний хувьд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, шүлхий өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээтэй танилцаж, зохих заавар зөвлөгөө, үүрэг чиглэл өгөв.

Монгол Улсын ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле, онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М. Энх-Амар нараар ахлуулсан шуурхай ажлын хэсгийнхэн 09 дүгээр сарын 20-ны өглөө аймгийн онцгой комиссыг хуралдуудж, өвөлжилтийн бэлтгэл ажил, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцлаа. Аймгийн онцгой комиссын 33 гишүүнээс 30 нь  оролцож,  хурал 90 хувийн ирцтэй явагдав.

Ажлын хэсгийн ахлагч Ж. Сауле аймаг орон нутгийн удирдлагууд болон онцгой зомиссын гишүүдэд хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Ингэхдээ  “ төрийн байгууллагууд хоорондоо нягт уялдаа холбоотой, хурлдтай ажиллах хэрэгтэйг онцлов. Мөн диз камер байрлуулах ажлыг орон нутгийн түвшиндхийх боломж байгаа талаар судлах, өвчний голомт бүхий бүс нутгаас эрүүл бүсрүү гарал үүслийн гэрчилгээгүй өвч гаргахгүй байх, аймгийн хэмжээнд нэг малын эмчидноогдох малын тоог нарийвчлан тогтоох, Улсын онцгой зомиссоос гарч буй албан даалгавар, шийдвэрүүдийг албан хаагчидсайтар унүшиж судлар, түүнийгээ ажил хэрэгтээ мөрдлөг болгон ажиллах, хяналтын постууд шөнийн цагаар маш сонор сэрэмжтэй ажиллах, үүн дээр тавих хяналтыг сайжруулах,эцэст нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж хүйтрэхээс өмнө шүлхий өвчнийг бүрэн дарж авах шаардлагатай байна... ” гэв.

Ажлын хэсгийнхэн үүний дараагаар хадлан бэлтгэлийн салаануудын үйл ажиллагаатай биечлэн танилцахаар хөдөлсөн юм.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ