Мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэв

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-11-09 14:25:21

ХЭҮК-оос Эрүү шүүлтээс ангид байх эрхийн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нар бэлтгэх сургалтыг энэ сарын 6-нд зохион байгууллаа.

Эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаатай эдлүүлэх, хүний эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээ, стандарт, шаардлагад нийцүүлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн чиглэлээр хуулийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлж, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг цаг тухайд нь илрүүлж таслан зогсоох зэрэг үйл ажиллагаанд чадавхжуулах зорилгоор Хууль зүйн яам, Хууль сахиулах их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Улсын Ерөнхий Прокурорын газар,

Сургагч багш бэлтгэх сургалтад оролцогчдод сургагч багшийн гэрчилгээ олгож, хүний эрхийн сургалт явуулах гарын авлага, ном товхимол, бусад материалаар хангажээ.

Б.Туул

Холбоотой мэдээ