“Өөрийгөө ялах - Эрдэнэт марафон” ням гарагт амжилттай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өөрийгөө ялах-Эрдэнэт марафон” бүх нийтийн гүйлтийн 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт буюу 9 дүгээр сарын 16-нд Эрдэнэт хотноо Амарын талбайд амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсад хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудад бие бялдрын боловсрол олгох болон оюуны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус тэмцээний жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
Тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, БТСГ, Эрдэнэт үйлдвэр ХХК, Хангарьд спорт клуб, “Жэй Си Ай Эрдэнэт” ТББ, Шри Чинмойн Марафоны Баг ТББ-ууд хамтран зохион явуулав. Тус тэмцээн 4 км болон 21км-ын зайд явагдсан бөгөөд, 21км-ын зайд 50-аас дээш, доош гэсэн хоёр насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 байрын медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомоор шагналаа.
Харин 4 км-ын зайд 18 хүртлэх, 18-35 насны эрэгтэй, эмэгтэй эхний 10 байрыг медель, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 36-49 насны, 50-аас дээш 4 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 байрын медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 4-10 байрыг батламж, үнэ бүхий зүйлээр нийт 92 байрны тамирчинг шалгаруулж тус тус шагнаж урамшуулжээ. Нийтдээ 500 гаруй гүйгчид гүйж хурд хүчээ сорьсон юм.

Тэмцээнд гүйгч бүр өөр өөрсдийгөө ялж өмнөх зайгаа амжилттай дуусгаж чадлаа. Энэ удаагийн тэмцээнд Орхон-Уул аймгийн 6,8,18-р цэцэрлэгүүд, 1,3,7,15,20,2-р сургуулиуд, Прокурорын газар, Мобиком компани, нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, цагдаагийн газар, онцгой байдлын газар, Ирээдүй одод спорт клуб, үндэсний биеийн тамирын дунд сургууль, зэвсэгт хүчний 58, 110, 150-р ангиуд, Булган аймаг, Нийслэлийн СХД, БЗД-ийн тамирчид идэвхтэй сайн оролцлоо.
Тэмцээний хамгийн балчир гүйгч нь 7 настай хамгийн ахмад нь 65 настай байв. Энэ жилийн тэмцээнд байгууллага хамт олон, багаараа тус тэмцээнд илүү идэвхтэй оролцсон гэдгээрээ өмнөх жилүүдээс онцлог байв. Тэмцээний туршид гүйгчидийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж замын цагдаагийн газар болон эмч мэргэжилтнүүд ажиллажээ.

Тэмцээний дүн:
21 км-ын зай. 50-аас доош нас. Эрэгтэй.
Алтан медаль- М.Жандос 1:13:49 (Цагдаагийн газар)
Мөнгөн медаль-М.Сауржан 1:20:10 (ЗХ-ний 150-р анги)
Хүрэл медаль-В.Түмэнбаяр 1:23:14 (Булган аймаг)

21 км-ын зай. 50-аас доош нас. Эмэгтэй.
Алтан медаль- Т.Ариунболд 1:38:48 (Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль)
Мөнгөн медаль-М.Должинсүрэн 1:56:40 (Орхон Уул аймгийн Ирээдүй Одод Спорт клуб)
Хүрэл медаль-Г.Сарнай 2:26:19 (Орхон Уул аймгийн Хүчтэн клуб)
21 км-ын зай. 50-аас дээш нас. Эрэгтэй.
Алтан медаль- Б.Болдбаатар 1:34:48 (Орхон Уул аймгийн Прокурорын газар, гүйлтийн спортын мастер)
Мөнгөн медаль-Б.Оюунбаатар 1:39:17 (Орхон Уул аймгийн Хангарьд Спорт клуб, гүйлтийн спортын ОУХМ)
Хүрэл медаль-Ч.Баатаржав 1:40:40 (Орхон Уул аймгийн 2-р сургууль, гүйлтийн спортын мастер)
21 км-ын зай. 50-аас дээш нас. Эмэгтэй.
Алтан медаль- Л.Гандолгор 2:02:01 (Орхон Уул аймаг)
Мөнгөн медаль-Б.Отгонбаяр 2:11:13 (Шри Чинмойн Марафоны Баг, гүйлтийн спортын ОУХМ)
Хүрэл медаль-Н.Пагмасүрэн 2:15:26 (Орхон Уул аймгийн Цагаан чулуут баг)
4 км-ын зай. 18 хүртэлх нас. Эрэгтэй.
Алтан медаль- Ц.Цогжаргал 16:32 (Орхон Уул аймгийн Цагдаагийн газар)
Мөнгөн медаль-Н.Ёлдос 16:55 (Орхон Уул аймгийн 18-р сургууль)
Хүрэл медаль-О.Анар 17:50 (Орхон Уул аймгийн 1-р сургууль)
4-р байр Х.Золжаргал 18:08 (Үндэсний Биеийн Тамирын Дунд Сургууль, гүйлтийн спортын 1-р зэрэгтэй)
5-р байр Ж.Эрдэнэбаяр 18:40 (Орхон Уул аймгийн 15-р сургууль)
6-р байр Ч.Ренцэнсамбуу 18:47 (Орхон Уул аймгийн 1-р сургууль)
7-р байр Д.Батцэнд 18:56 (Орхон Уул аймгийн 18-р сургууль)
8-р байр У.Мөнхсүмбэр 18:59 (Орхон Уул аймгийн Ирээдүй Одод Спорт клуб)
9-р байр Б.Нарандэлгэр 17:03 (Орхон Уул аймгийн 7-р сургууль)
10-р байр Ж.Отгонхүү 19:05 (Орхон Уул аймгийн 15-р сургууль)
4 км-ын зай. 18 хүртэлх нас. Эмэгтэй.
Алтан медаль- Д.Отгонсүрэн 19:45 (Орхон Уул аймгийн 18-р сургууль)
Мөнгөн медаль-Н.Номин 19:50 (Орхон Уул аймгийн 1-р сургууль)
Хүрэл медаль-Д.Энхчимэг 20:37 (Орхон Уул аймгийн Ирээдүй Одод Спорт клуб, гүйлтийн спортын дэд мастер)
4-р байр А.Мядагмаа 21:05 (Орхон Уул аймгийн Ирээдүй Одод Спорт клуб, гүйлтийн спортын 1-р зэрэгтэй)
5-р байр Б.Пүрэвсүрэн 21:27 (Орхон Уул аймгийн 7-р сургууль)
6-р байр З.Ариунгэрэл 21:45 (Орхон Уул аймгийн 2-р сургууль)
7-р байр О.Одгэрэл 22:22 (Орхон Уул аймгийн 1-р сургууль)
8-р байр Э.Батцэцэг 22:31 (Орхон Уул аймгийн Ирээдүй Одод Спорт клуб, гүйлтийн спортын 1-р зэрэгтэй)
9-р байр Н.Нямжаргал 22:47 (Орхон Уул аймгийн 3-р сургууль)
10-р байр Ч.Бямбасүрэн 23:04 (Ирээдүй Одод Спорт клуб, гүйлтийн спортын 1-р зэрэгтэй)
4 км-ын зай. 18-35 нас. Эрэгтэй.
Алтан медаль- У.Отгонзаяа 16:20 (Булган аймаг)
Мөнгөн медаль-Н.Адьяахүү 16:28 (Орхон Уул аймгийн Цагдаагийн газар)
Хүрэл медаль-Г.Гантулга 17:11 (ЗХ-ний 110-р анги)
4-р байр С.Амартүвшин 18:11 (Үндэсний Биеийн Тамирын Дээд сургууль)
5-р байр Б.Ариунбаяр 18:25 (Улаанбаатар хотын Аялагч клуб)
6-р байр Б.Сүххуяг 18:35 (Орхон Уул аймгийн Хангарьд Спорт клуб)
7-р байр Э.Энхтөр 18:36 (ШУТИС)
8-р байр М.Одбаяр 18:45 (Орхон Уул аймгийн Цагдаагийн газар)
9-р байр Б.Батболд 18:50 (Орхон Уул аймгийн Хангарьд Спорт клуб)
10-р байр Д.Мөнхжаргал 19:03 (Орхон Уул аймгийн Хангарьд Спорт клуб)

4 км-ын зай. 18-35 нас. Эмэгтэй.
Алтан медаль- Б.Амарсайхан 23:32 (ҮБТДС, гүйлтийн спортын 1-р зэрэгтэй)
Мөнгөн медаль-Э.Сарангуа 23:43 (Орхон Уул аймгийн Татварын Хэлтэс)
Хүрэл медаль-Ц.Оюунгэрэл 26:50 (Орхон Уул аймгийн Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэр)
4-р байр А.Оюунгэрэл 26:59 (Орхон Уул аймгийн Хангарьд Спорт клуб)
5-р байр З.Эрдэнэтуяа 27:07 (ШУТИС)
6-р байр Б.Цандмаа 27:12 (Орхон Уул аймгийн Медипасс компани)
7-р байр Ш.Пүрэвсүрэн 29:56 (Орхон Уул аймгийн Мобиком компани)
8-р байр Б.Оюунцэцэг 32:03 (Орхон Уул аймгийн 20-р цэцэрлэг)
9-р байр М.Жавзансүрэн 32:26 (Орхон Уул аймаг)
10-р байр Ц.Болорцэцэг 32:28 (Орхон Уул аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэс)
4 км-ын зай. 35-50 нас. Эрэгтэй.
Алтан медаль- Э.Баярсайхан 17:37 (Орхон Уул аймгийн Азза клуб)
Мөнгөн медаль-П.Батсайхан 21:18 (Орхон Уул аймаг)
Хүрэл медаль-Ч.Мөнхжаргал 21:29 (Орхон Уул аймаг Аварга спорт клуб)
4 км-ын зай. 35-50-аас дээш нас. Эмэгтэй.
Алтан медаль- С.Мөнх-Эрдэнэ 28:32 (Орхон Уул аймгийн Алтан зул эмийн сан)
Мөнгөн медаль-Б.Буянхишиг 32:06 (Орхон Уул аймгийн 8-р цэцэрлэг)
Хүрэл медаль-Б.Нарантуяа 32:50 (Орхон Уул аймгийн 8-р цэцэрлэг)
4 км-ын зай. 50-аас дээш нас. Эрэгтэй.
Алтан медаль- С.Ганбаатар 20:47 (Орхон Уул аймаг)
Мөнгөн медаль-Г.Баасансүрэн 25:30 (Орхон Уул аймаг)
Хүрэл медаль-Д.Давааням 37:07 (Орхон Уул аймаг)
4 км-ын зай. 50-аас дээш нас. Эмэгтэй.
Алтан медаль- Б.Цэцгээ 39:38 (Орхон Уул аймгийн Харилцаа Холбооны газар)
Мөнгөн медаль-Д.Элбэгмаа 41:05 (Орхон Уул аймгийн 8-р цэцэрлэг)
Д.Өлзий