Чингэлтэй хайрханы энгэр бэлд Иргэдийн баяр зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Өдөрлөгийн үеэр нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулсаны дээр урлагийн тогтолт, үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, шатар, зуун буудалт даам зэрэг спортын уралдаан тэмцээн болов. Мөн хороодын дунд “Дээлтэй Монгол” наадам, нутаг нутгийн онцлогтой “Цайны ёслол”, айрагны баяр зэрэг хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Нүүдэлчин ард түмний соёл, түүний дотор угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет болон биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах зорилготой “Дээлтэй Монгол” наадамд дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэд оролцсоноос үндэсний хувцаслалттай шилдэг хороогоор 1 дүгээр хороо шалгарав. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Чингэлтэй дүүргийн бөх, Улсын гарьд Ш.Жаргалсайхан түрүүлж, Улсын начин Б.Чимидвандан үзүүрлэж наадамчин олноо баясгалаа.
Түүнчлэн дүүргийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочид төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар шагнав.
Б.Туул