“Говийн гайхамшигт 6” арга хэмжээний үр дүнг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах зорилго бүхий “Говийн гайхамшигт 6” арга хэмжээг зохион байгуулагчид энэ сарын 25-26-нд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дахь Баянтоорой тосгонд ээлжит хурлаа хийх болжээ.
“Говийн гайхамшигт 6” арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар өнгөрсөн онд зохион байгуулж, “ТАХИЙН ТАЛЫН ТУНХАГ” бичиг байгуулсан. Тунхаг бичгийн хүрээнд Говийн дархан цаазат газрын А хэсэгт орших Толь булаг, Цагаан богдын булгийг тохижуулах, “Говийн гайхамшигт 6”-д орсон амьтдыг олон нийтэд сурталчлан таниулах, хамгаалах талаар маркетин боловсруулах, эрдэмтэн, судлаач, уран бүтээлчдийн аялал зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулах болсон юм.
Энэ удаагийн уулзалтаар тунхаг бичгийн хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг боловсруулах аж. “Говийн гайхамшигт 6” арга хэмжээг зохион байгуулах багт БОАЖЯ, “Мазаалай” хамгаалах сан, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), “Хомын талын тахь” ТББ, Хустайн байгалийн цогцолборт газар, Францын тахь хамгаалах холбоо, Говийн их дархан цаазат газрын “А” болон “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа зэрэг аж ахуйн нэгжүүд багтдаг байна.

Ч.Ариунболд