Орос хэлний “Мини-Олимпиад” өндөрлөж дүнгээ гаргав

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 21:34:44

Дархан-Уул аймагт тэмдэглэж байгаа “Монгол-Оросын найрамдлын өдрүүд”-ийн хүрээнд Дархан сумын 15 дугаар сургуулиас эрхлэн зохион байгуулсан тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 8, 9 дүгээр ангиудын дунд явуулсан Орос хэлний “Мини-Олимпиад” өндөрлөж дүнгээ гаргав.

Олимпиадад тус аймгийн 11 сургуулийн 61 сурагч оролцлоо. Наймдугаар ангиудын тэргүүн байрыг “Од” цогцолбор сургуулийн П.Бумбаяр, дэд байрыг 15 дугаар сургуулийн Б.Балдандорж, гуравт “Од” цогцолбор сургуулийн А.Тэмүүлэн нар шалгарав.

Есдүгээр ангиудаас “Жигүүр” цогцолбор сургуулийн сурагч Ж.Зэсэнжаргал тэргүүн эзлэж Г.Болор-Эрдэнэ, М.Хосбаяр нар удаах байр эзлэв. Багийн оноогоор “Од”, “Оюуны-Ирээдүй” цогцолбор,15 дугаар сургуулиуд эхний байрын эзэн боллоо.

Үүний өмнө уг найрамдлын өдрүүдэд зориулсан “Орос шүлгийг хэн сайн унших вэ?”, “Орос дууг хэн сайн дуулах вэ?” зэрэг уралдаанууд болж өнгөрчээ. 

                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ