Халаалтын усыг ахуйн хэрэглээнд ашиглаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 21:08:52

Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа эрхэлдэг найман байгууллага паарны усыг угаалга, ахуйн зориулалтаар ашиглаж байсныг тогтоов.

Төв Чандмань ДЭХГ-ын даргын 206 дугаар тушаалын дагуу 10 дугаар сарын 15-ны өдөр усны тоолуур, шугам сүлжээг хянаж, шалгахад хоёр цайны газар, хоёр дэлгүүр, нэг зочид буудал, нэг авто угаалга, нэг талх нарийн боовны цех, нэг төсвийн байгууллагаас дээрх зөрчил илэрсэн байна. Энэ нь “Эрчим хүч ашиглах тухай” хуулийн 32,2,2, 37,1,5, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 30,6, 10,63 дах заалтыг зөрчсөн тул тус бүрт нь 1,920-4,390 төгрөгийн нөхөн төлбөр тооцжээ. Иймд Төв Чандмань ДЭХГ  паарны усыг зориулалтын бусаар ашиглахгүй байхыг анхаарууллаа.

Тус байгууллага дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг халаалтын есөн хэсгээр төсвийн 58 байгууллага, 131 аж ахуйн нэгж, 1700 гаруй айл өрхөд түгээдэг байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ