Ойрын таван жилд 30 худаг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:25:56

Энэ онд багтаан Дундговь аймгийн зургаан суманд тус бүр нэг худгийн цооног өрөмдөж гаргахаар “Элбэг санчир” ХХК ажиллаж байна.

Ойрын таван жилд тус компани Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 30 худгийн цооног өрөмдөнө.

ХХААЯ- наас Дундговь аймагт хуваарилсан гүн өрмийн машиныг тус компани гэрээгээр ашиглаж байгаа бөгөөд ингэхдээ 30 худгийг өөрийн хөрөнгөөр гаргасны эцэст машиныг компанийн өмчид шилжүүлэхээр гэрээнд тусгажээ.

Энэ дагуу өрмийн машин энэ онд зургаан худаг гаргах юм байна.

Улсын төсөвт худаг ус шинээр гаргаж, сэргээн засварлахад хөрөнгө тусгадаггүй болсон энэ үед ХХААЯ, “Элбэг санчир” ХХК- ийн хооронд байгуулсан гэрээгээр ийнхүү ойрын жилүүдэд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уст цэгийн тоо нэмэгдэж, бэлчээрийн усан хангамж сайжрах таатай нөхцөл бүрдэж байна гэж малчид талархалтай байна. 

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ