Төвийн бүсийн “Хөдөлмөрийн чуулган” Зуунмод хотод боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:24:56

Төв аймгийн Зуунмод хотноо төвийн бүсийн аймгийн “Хөдөлмөрийн чуулган” 11 сарын 06-нд  боллоо.

Чуулганд Дундговь, Өвөрхангай, Баянхонгор,Өмнөговь, Төв зэрэг зургаан аймгийн 60 гаруй төлөөлөгч оролцож, орон нутаг дахь хөдөлмөр, нийгмийн зөвшил болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийн үр дүн,зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд санал солилцов.

Төвийн бүсийн аймгуудын чуулганаас гарсан шийдвэрийг хэлэлцэн батлаж, тун удахгүй болох, үндэсний чуулганд танилцуулаад улмаар төр засгийн бодлого шийдвэрт тусгуулахын төлөө ажиллах юм байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ