Нялхсын эндэгдэл 30.1 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл оны эхний найман сард 683 болж, өмнөх оны мөн үеэс 294-өөр буюу 30.1 хувиар буураад байна. Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 825 болж, өмнөх оны мөн үеэс 30.3 хувиар буурсан хэмээн статистикчид онцоллоо.
Эхний найман сарын байдлаар 48 248 эх амаржсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 8.0 пунктээр буураад байгаа аж. Харин өнгөрсөн сард 6271 эх амаржиж, 6319 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 5.9 хувиар, амьд төрсөн хүүхэд 5.8 пунктээр буурсан байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны эхний найман сард 14 болж, өмнөх оны мөн үеэс 5 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 5 хүүхдээр буурсан үзүүлэлт гарчээ.

Б.Заяа