Xinhua: МАН улс төрийн байдлыг тогтвортой болгоно гэсэн хөрөнгө оруулагчдын найдвар талаар өнгөрөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-09-08 10:17:58
УЛААНБААТАР. /Xinhua/. Засгийн газрын гишүүдтэй холбоотой компаниудтай гэрээ байгуулсан, авлига авсан гэх үндэслэлээр Монголын хууль тогтоогчид өчигдөр орой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцрууллаа.
 
Өчигдөр орой явуулсан санал хураалтад оролцсон 73 гишүүний 42 нь Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулахыг дэмжсэн байна. Ж.Эрдэнэбатын засгийн газар нь 2016 оны долдугаар сард байгуулагдсан билээ.
 
Парламентаар хэлэлцэх ёстой журмыг зөрчин засгийн газрын гурван гишүүнтэй холбоотой компаниудтай 328 сая долларын гэрээнүүд байгуулсан гэх үндэслэлээр эрх баригч МАН болон сөрөг хүчний АН-ын гишүүд хамтран Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулж байгаа юм.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс 13 засгийн газрын нүүр үзсэнээс ердөө хоёр нь л дөрвөн жилийн үүрэгт хугацаагаа гүйцээж чаджээ.

Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг ид хэрэгжүүлж буй энэ үед засгийн газраа огцруулсан нь далайд гарцгүй энэ улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна.

Олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монголын улс төрийн нөхцөл байдалд байнга санаа зовсоор ирсэн бөгөөд МАН засгийн эрхийг барих болсноор улс төрийн байдал нь тогтвортой болно гэж найдаж байсан юм.

Монголын түүхэнд эрх баригч намын хууль тогтоогчид өөрийн засгийн газраа огцруулсан анхны тохиолдол нь энэ болж байна.

“Албан бумба” санхүүгийн группын шинжээч Дейл Чой ярихдаа “Ерөнхий сайдыг намын дотоод асуудлын улмаас огцруулж байна. Намын дотоод асуудлаас үүдэлтэйгээр, өөрөөр хэлбэл долдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай холбоотойгоор замаа цэвэрлэхийн тулд түүнийг огцрууллаа. Шинэ Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд хуучин Сангийн сайдыг суудалд нь буцааж тавьж магадгүй. Хэрвээ үгүй бол ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хангалттай олон тооны технократ хууль тогтоогч байна” гэлээ.

Монголын парламент 45 хоногийн дотор шинэ засгийн газрыг бүрдүүлж, ерөнхий сайдыг томилох ёстой бөгөөд одоогийн сайд нар дараагийн сайд нарыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэх юм.

http://news.xinhuanet.com/english/2017-09/08/c_136592475.htm
Г.Доржханд
 
 

 

Холбоотой мэдээ