Монголын хэлмэгдлийг олон улс зөвшөөрдөг болсныг онцоллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсад 1926-1937 он хүртэл үргэлжилсэн их хэлмэгдүүлэл 1940-1964 он хүртэл үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг олон улсын түвшинд хөндөн ярьж буй эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Хангарьд ордонд болж байна. Энэ хурлыг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нээж үг хэллээ. Хурлын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, Шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Цагаатгах ажлыг зохоин байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай нар удирдан явуулж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний энэ бага хурал нь Монголын хэлмэгдэгсдийн 80 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Хурлын үдээс өмнөх илтгэлийг гадаадын төлөөлөл буюу ОХУ-ын Дорно дахины хүрээлэнгийн ажилтан, доктор С.Л.Кузьмин "БНМАУ дахь бурхан шашны сүм хийдийг устгасан нь", ХБНГУ-ын доктор, профессор Удо Баркман "хэлмэгдүүлэлт ба Монголын нийгмийн хөгжил", Япон улсын Шизүока их сургуулийн профессор Акира Оно, Конрад-Аденауэрын сангийн ажилтан Даниел Шмюкинг нар тавьж олны анхаарлыг ихэд татлаа. Акира Оногийн Хятадын соёлын хувьсгалаар Өвөр монголчуудыг хэлмэгдүүлсэн тухай илтгэл илүү анхаарал татаж, сэдвийн хувьд ч шинээр дэвшүүлсэн илтгэл байв.
Одоо хурлын үдээс хойшхи ажиллагаа үргэлжилж монголын эрдэмтдийн илтгэлийн хэлэлцүүлэг эхэлж байна.ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн ажилтан, академич Ж.Болдбаатарын "Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний уршиг, үр дагавар", Төрийн шагналт эрдэмтэн, түүхч О.Батсайханы "Монголд гарсан улс төрийн хэлмэгдэл, түүний хор уршиг Монголын төрийн тэргүүн Лосолын Лааган/", ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан, доктор Р.Төрдалайн "1926-1930 онд Герман, Францад суралцсан монгол оюутан, сурагчид улс төрийн хэлмэгдэлд өртсөн нь", МУБИС-ийн Түүхийн тэнхмийн доктор Ч.Болдбаатарын "1932 оны зэвсэгт тэмцэлд оролцогсдыг цагаатгах ёстой юу", ТЕГ-ын тусгай архивын ажилтан, судлаач Н.Батболдын " Угсаа залгамжилсан засаг ноёдыг хэлмэгдүүлсэн асуудал" илтгэлүүд олны сонорт хүрч, бас л анхаарлыг татаж байна. Өнөөдрийн хурал үргэлжилж байна.

Ж.Батсайхан