В.Путиныг "Пёнчан-2018"-ын нээлтийн ёслолд урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-09-07 11:38:17
ВЛАДИВОСТОК. /Sputnik/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Пёнчан-2018” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд  урьжээ.

Оросын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын үеэр буюу өнөөдөр В.Путины туслах Ю.Ушаков сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өчигдөр манай улсын Ерөнхийлөгч В.Путинтай яриа хэлэлцээ хийх үеэрээ түүнийг Пёнчаны өвлийн Олимпын нээлтийн ёслолд урьсан” гэв.

 В.Путин урилгыг хүлээж авсан эсэхийг тэрбээр хэлээгүй байна.

Өмнөд Солонгосын Пёнчан хотод 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд өвлийн Олимпын тоглолт болно. Тус улс анх удаагаа өвлийн Олимп зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.
Г.Доржханд
 
 
 
Холбоотой мэдээ