Шилийн гол аймаг хоёр сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-07 09:37:54
Сүхбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн удирдлага, зочид төлөөлөгчид энэ сарын 5-нд Сүхбаатар аймагт ажиллаад буцсан. Энэ үеэр Шилийн гол аймгийн зүгээс  тус аймагт хоёр сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Тус хоёр сая юанийг /ойролцоогоор 700 орчим сая төгрөг/  Баруун-Урт хотын ногоон байгууламжийг сайжруулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, шинээр баригдаж буй усан бассейнд шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг авах, үйлдвэр технологийн паркын үйл ажиллагаанд зарцуулна гэв.

Шилийн гол аймаг болон Эрээн хотоос ирсэн зочид төлөөлөгчдийг үдэх ажиллагааг аймгийн ИТХ зохион байгуулж,  зочдыг аймгийн Угсаатны зүйн музей, Цайрт минераль ХХК-ийн үйл ажиллагаа, мөн хөдөөний монгол малчны амьдрал ахуй болоод унага тамгалах, эмнэг сургах, нум сум харвах зэрэг монгол ахуй соёлтой танилцуулжээ.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ