Тусгай хяналтын дэд хороо хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-07 08:06:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаг Тусгай хяналтын дэд хороо Төрийн ордонд хуралдаж байна.

Тус дэд хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Шадар сайдыг тагнаж чагнасан эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Учир нь УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдааны үеэр өчигдөр Ерөнхий сайд энэ асуудлыг нэг тийш шийдвэрлэж, Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх санал тавьж, МАН-ын бүлэг үүнийг үндэслэн завсарлага авсан билээ.

Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны дараа УИХ-ын Ээлжит бус чуулган хуралдах бололтой. 

 
Н.Туяа
Холбоотой мэдээ