Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-09-06 12:14:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авлаа. Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ХХААХҮЯ, БОАЖЯ-ны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ