Багшийн цалинг нэмэгдүүлэх хөдөлгөөнд Хэнтийн багш нар нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Өнгөрөгч наймдугаар сарын 12-ноос эхлэн улс орон даяар өрнөж буй Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнд Хэнтий аймгийн багш нар сайн дураараа нэгдэж, хичээлийн шинэ жилийн өмнөхөн тайван цуглаан хийлээ.
Жагсаалд Хэнтий аймгийн төвийн ЕБС, Ясли, Цэцэрлэг, МСҮТ-ийн багш нараас гадна сум тус бүрт “Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо” байгуулагдан, 1000 гаруй багш нар нэгдэн Монгол Улсын үндсэн хуулийн 2-р бүлэг 16.16 д заагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдлэн дуу хоолойгоо төрдөө хүргэжээ.
2017 оны байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд ЕБС-д 817, МСҮТ-д 34, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 364 багш ажиллаж байгаа бөгөөд Багшийн цалинг нэмүүлэхийг дэмжиж гарын үсгээ цуглуулан Улсын БЦНТХ-нд хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.
Багш нарын цалин инфляцийн өсөлттэй уялдаж, хангалттай нэмэгдэж байгаагүйгээс цалин нь амьдралд хүрэлцэхгүй , өр зээлийн дарамтанд орж ажиллах, амьдрах, хөгжих итгэл үнэмшил алдагдаж туйлдаж байгаа нь цаашид нийгэм , улс орны хөгжлийн ирээдүй , тусгаар тогтнолд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг ухамсарлан “Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо”-г багш нар өөрсдөө санаачлан нэгдсэн зохион байгуулалтад орж, хөдөлгөөн өрнүүлж байгаа нь энэ аж.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23.3-т Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй хэмээн заасан байдаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын багш, эрдэм шинжилгээний ажилчид сард дунджаар 500- 600 мянган төгрөгийн цалин гар дээрээ авч буй нь дэлхийн хөгжингүй орнуудын жишгээс 10-20 дахин бага бөгөөд цаашид ийм цалин хөлсөөр амжиргаагаа залгуулах аргагүй нөхцөл байдалд хүрсэн хэмээн тэд хэлж байна. Иймээс Монгол Улсын Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж. Үүнд,
1. Багш, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалингийн доод хэмжээг 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгт хүргэх
2. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2-т тусгасан ‘”Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлнэ.” гэсэн заалтыг биелүүлэх
3. Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах
Дээрх шаардлагуудыг 2017 оны 9-р сарын 11-ний дотор багтаан шийдвэрлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-ийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцлийн хөдөлгөөн өрнүүлэхээ багш нар мэдэгджээ.

Д.Одонтунгалаг