Ургацын штаб байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-04 19:54:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газарт энэ сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн ургацын штаб ажиллуулж эхэллээ.

Ургац хураалт, хадлан бэлтгэлийн ажлын мэдээллийг хүлээн авах ургацын штаб ургац хураалт дуустал өдөр бүр өглөөний найман цагаас оройн 20 цаг хүртэл ажиллахаар болжээ.
Энэ намар аймгийн хэмжээгээр 32,4 мянган га талбайгаас 32,6 мянган тонн үр тариа хураан авахаар урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм. Аймгийн ургацын комиссын гишүүд энэ долоо хоногт сумдад ажиллахаар төлөвлөж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ