Эрээн дэх монголчуудад хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-31 12:17:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрээн хотод монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төв өчигдөр нээгдлээ.

БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг. Тиймээс Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төвийг нээн үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус төвд монгол хэлтэй, кирилл үсэг мэддэг хуулийн ажилтан ажлын өдрүүдэд 08.30-18.00 цагийн хооронд монгол иргэдийг хүлээн авч, БНХАУ-ын эрүүгийн болон иргэний хууль тогтоомжийн талаар үнэгүй зөвлөгөө өгөхөөр болсон байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ