УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд 40 орчим гишүүн оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-29 15:02:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 14.00 цагаас товлогдсон ч ирц хүрэхгүй хүлээгдсээр 15.10 цаг орчимд эхэллээ. 

Хуралдаанд одоогийн байдлаар нийт 40 орчим гишүүн оролцож байгаа бөгөөд тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар иржээ. 

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүн бүлгийн хуралдаанд оролцохгүй гэсэн мэдээлэл гарсан ч тэдгээр гишүүдийн төлөөлөл үүнийг үгүйсгэж, бүлгийн хуралдаандаа ирээд байна. 

Тус бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах болох Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.
Н.Туяа
Холбоотой мэдээ