МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-08-29 13:41:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ.

Элсэлтийг долдугаар сарын 10-наас есдүгээр сарын 1-ний 17:00 цаг  хүртэл http://burtgel.num.edu.mn зөвхөн цахимаар авч буй бөгөөд  бүртгэлийн хураамж  25 мянган төгрөг юм байна.

 Харин элсэлтийн шалгалтыг есдүгээр сарын 4-8-ны хооронд авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлах аж. Цахим бүртгэл хийсний дараа бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн авч шалгалтанд орохдоо тухайн дугаараар шалгуулах юм байна.

Түүнчлэн МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг http://burtgel.num.edu.mn мөн http://graduate.num.edu.mn   цахим хуудаснаас авч болох юм. Мөн   7730-7730-11-22, 1121, 1145 дугаараар холбогдож мэдээлэл авах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ