Хятадад 10 настай охин оюутан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-24 17:45:14

БЭЭЖИН. /ChinaDaily/.Хятадын Хэнань мужийн Шанцю хотын 10 настай охин Чан Ивэнь мужийнхаа Технологийн дээд сургуульд элсчээ.

Гоц авьяастан охин энэ жил дээд сургуулийн элсэлтийн шалгалтад 353 оноо авснаар их сургуульд элсэх босго давсан байна. Өнгөрсөн жил мөн элсэхээр шалгалт өгсөн ч 172 оноо авснаар улаан шугамны ард хоцорч байжээ.

Сонирхолтой нь, энэ охин гэртээ боловсрол эзэмшжээ. Өөрөөр хэлбэл, түүнд эцэг эх нь хичээл заадаг, бөгөөд улсын болон хувийн ямар нэгэн сургуульд явж байгаагүй аж. Охины аав “Яваандаа өөр сургуульд шилжин суралцаж, эрдмийн зэрэг горилох ч байх” гэж ярьжээ.
 

Холбоотой мэдээ