Захуудад их цэвэрлэгээ ид өрнөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 17:17:12

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын барааны болон мал, түүхий эд, хүнсний захуудад ариун цэврийн ажил хийгдэж эхлэв.

Эдгээр захуудын эргэн тойрон хог новшоор дүүрсэн нь хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа болохоор уг ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс зориуд зохион байгуулсан байна. Цэвэрлэгээний хажуугаар сүү цагаан идээ, төмс, хүнсний ногоог гадаа ил зарж байгаа хүмүүсийг эрүүл ахуйн шаардлага хангасан байранд орохыг шаардаж байна. Энэ үеэр «Тирлик» захын эзэн М.Амир энд бие засдаг газар байсаар атал хүмүүс ичиж зоволгүй энд тэнд ил бие засдагийг шүүмжлэв.

Улсын их хэмжээний хөрөнгөөр барьж байгуулсан битүү зах өдий болтол хоосон шахуу байж байгаа мөртлөө хот доторх эдгээр захуудаас хүмүүс холдохгүй байгааг харахад шинэ захын байгууламж орон зайгаа оноогүй баригдсаныг харуулаад байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ