Архангай аймагт Улсын Онцгой комиссынхон ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-22 17:32:14
Архангай /МОНЦАМЭ/. Монгол орны нийт нутгаар зуншлага тааруу, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар ОБЕГ, ХХААХҮЯ, ЦУОШХ, МХЕГ зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хөдөө орон нутгаар ажиллаж байна.
Тус ажлын хэсэг өнөөдөр Архангай аймагт өвлийг өнтэй давах, малаа эсэн мэнд онд оруулах бэлтгэл ажлуудын талаар аймгийн ЗДТГ, ОБГ, Боловсролын газар болон хэлтсийн дарга, ажилтан алба хаагчдад заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Архангай аймгийн тухайд мөн л ихэнх нутгаар гантай, гандуу байгаа. Бэлчээрийн ургац өмнөх жилээ бодвол нэг дахин бага байгаа учраас бэлтгэхээр төлөвлөж буй өвс хадлангийн 30 орчим хувийг л бэлтгэх боломжтой гэсэн мэдээ байна. Засгийн газрын болон ХХААХҮ-ийн сайдын, аймгийн Засаг даргын албан даалгаврууд гарсан. Үүний дагуу гаргасан төлөвлөгөөний дагуу өвлийн бэлтгэлийг хангах ажлыг шат дараатай хийж байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ