Америкт АТМ хулгайлсан хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-21 09:07:30
КОНУЭЙ. /Sputnik/. АНУ-ын Аркансас муж улсын Конуэй хотод  сэрээт өргөгч машинаар АТМ буюу бэлэн мөнгөний машин хулгайлсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.

 Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн шөнийн 3:30 цагт болсон аж. 

Уг хэргийн талаар мэдээлэл өгөхийг тус улсын цагдаа нар олон нийтээс хүсэж байна. АТМ-нд хэр их бэлэн мөнгө байсан нь тодорхойгүй байна.
 
Хяналтын камерт АТМ-ыг хулгайлж буй дүрс бууж үлдсэн хэдий ч хулгайчдын нүүр царай харагдахгүй байна.

https://www.youtube.com/watch?v=_rTeI5Opl7Y
Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ