"MH370" Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон байж магадгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАНБЕРРА. /ВВС/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компанийн “MH370” дугаартай нислэг үйлдэж яваад сураггүй болсон онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн байж магадгүй гэж Австралийн Засгийн газрын харьяа байгууллага өнөөдөр мэдэгдлээ.
2014 оны гуравдугаар сард “MH370” дугаарын нислэг үйлдэж явсан онгоц Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисэж байхдаа сураггүй болсон юм. Онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 239 хүн сууж явсан билээ.
Уг онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж, хоёр жил гаруй эрж хайсан боловч ямар ч ул мөр олж чадаагүй учир энэ оны нэгдүгээр сард эрлийн ажлыг зогсоосон юм.
Гэхдээ эрлийн ажил зогссон хэдий ч эрлийн ажлыг ахалж байсан Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчоо хэд хэдэн улс орноос авсан хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийж үзээд “Онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн байх магадлал өндөр байна” гэж дүгнэжээ.
Эрлийн ажлыг үргэлжлүүлэх эсэх талаар тус товчооны албаны хүмүүс тодорхой юм яриагүй байна.

Г.Доржханд