Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 настай охин нярайлжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-17 17:58:05
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 настай охин нярайллаа. Үр хөндүүлэхээр ар гэрийнхэн нь Энэтхэгийн дээд шүүхэд зарга мэдүүлсэн ч шүүх үл зөвшөөрсөн шийдвэрийг өнгөрсөн сард гаргаж байсан юм.

Охин жирэмсэн гэдгээ ч мэдэхгүй явсаар орон нутгийн цагаар өнөө өглөөний 09:22 цагт Энэтхэгийн Чандигарх хотын Нэгдсэн эмнэлэгт нярайлсан байна. 2.5 кг жинтэй охин гарчээ.

Бяцхан ээж, нярай хоёрын бие сайн байна гэж эмнэлгийн албаны хүн ВВС телевизэд мэдээлсэн байна.

10 настай охиныг өнгөрсөн долоон сарын хугацаанд нэг бус удаа хүчирхийлсэн хэргээр авга ахыг нь баривчлаад байгаа аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ