Хүүхдүүд зусланд амрангаа төрөл бүрийн сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-17 14:39:50
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Даян-Очир хүүхдийн зусланд зургадугаар сараас эхлэн зургаан ээлжээр 470 орчим хүүхэд амраад байна.

Эдгээр хүүхдүүд зусланд амрангаа байгаль орчинтой танилцах, уламжлалт монгол зан заншил, харилцааны талаарх сургалтуудад хамрагджээ. Мөн аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс Даян-Очир зуслантай олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил тус зусланд “Эх Орон-36” хүүхэд хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, манай аймгийн болон баруун бүсийн 800 орчим хүүхэд хамрагдсан байна.

Харин энэ жил энэ хөтөлбөр орон нутгийн хэмжээнд үргэлжлэн явагдаж 24 сумын 120 хүүхэд хамрагджээ. Энэ жил зуслан зургаан ээлжээр ажиллаж нэг ээлжид 100-150 хүүхэд хүлээн авч үйлчилсэн байна. Нэг хүүхэд 16000-24000 төгрөгөөр 10 хоног амарсан байна. Зуслангийн сүүлчийн ээлж наймдугаар сарын 24-нд дуусна.  
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ