Ой хээрийн түймэр унтраах багаж төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-16 09:43:19
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын баталсан “Хуш модны самар бүхий 8 суманд ажиллах удирдамж”-ийн хүрээнд энэ сарын 14-ний өдөр Жаргалант суманд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагч, Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны байцаагч, ойн ангийн байгаль хамгаалагч нар ажилласан байна.

Энэ үеэр аймгийн ОБГ-ын мэргэжилтэн сумын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээг шалгаж ажиллажээ. Жаргалант сумын Засаг дарга захирамж гарган байгаль хамгаалагч, багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн гишүүд, малчдад үүрэг чиглэл өгч ажилласан байна.
ОБГ-аас ой хээрийн түймэр гарсан тохиолдолд цаг алдалгүй яаралтай мэдээлэх даруй очиж үзэх, аянга буусан газрыг тодорхой очиж үзэх, мэдээлэх, байгаль хамгаалагч нарт хариуцсан газар нутгаа байнга хараа хяналтад авах талаар үүрэг өгчээ. Мөн сумын ой хээрийн түймэр унтраах багаж төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх талаар зөвлөгөө өгч ажиллажээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ